Mango MN аппликэйшний нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026.10.01
Сүүлд шинэчилсэн: 2026.10.01
Хувилбар: 1.0
Мэдээлэл хариуцагч: Интеллижент Финанс ХХК
1. Ерөнхий мэдээлэл
Энэхүү Нууцлалын бодлого нь Интеллижент Финанс ХХК-ээс ажиллуулдаг Mango MN аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах болон устгахтай холбоотой нөхцөлийг тайлбарлана.
Mango MN нь зээлдүүлэгч болон Банк бус санхүүгийн байгууллага биш. Mango MN нь хэрэглэгчийн барьцаат зээлийн хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан саналуудыг харьцуулах болон хэрэглэгчийн сонгосон ББСБ-тай холбоход тусална.
Аппликэйшн дээр харагдах санал нь зээл олгох эцсийн шийдвэр, амлалт, баталгаа биш. Зээлийн эцсийн судалгаа, барьцааны үнэлгээ, шийдвэр, гэрээ болон олголтыг сонгосон ББСБ хариуцна.
2. Мэдээлэл хариуцагч
Mango MN аппликэйшний хүрээнд мэдээлэл хариуцагч нь:
- Хуулийн этгээдийн нэр: Интеллижент Финанс ХХК
- Албан ёсны хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, CEO Оффис, 303 тоот
- Нууцлалын асуудал хариуцсан и-мэйл: info@ifinance.mn
- Утас: +976 7270 7007
- Вебсайт: https://fintech.mn
Хэрэглэгчийн мэдээллийг сонгосон ББСБ-д хууль ёсны үндэслэл, тусгай зөвшөөрлийн дагуу дамжуулсны дараа тухайн ББСБ нь өөрийн систем дэх мэдээлэл боловсруулах ажиллагааны бие даасан мэдээлэл хариуцагч байж болно.
3. Бидний цуглуулж болох мэдээлэл
Mango MN нь тухайн үйлчилгээний шатанд шаардлагатай дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж болно.
3.1. Бүртгэл болон холбоо барих мэдээлэл
- овог, нэр;
- төрсөн огноо, нас;
- иргэний бүртгэлийн дугаар;
- утасны дугаар;
- и-мэйл хаяг;
- оршин суугаа хаяг;
- хэрэглэгчийн болон бүртгэлийн дугаар;
- нэвтрэлт, баталгаажуулалт, нэг удаагийн кодын бүртгэл.
3.2. Зээлийн хүсэлт болон санхүүгийн мэдээлэл
- хүссэн зээлийн хэмжээ, хугацаа, зориулалт;
- ажил эрхлэлт болон орлогын мэдээлэл;
- өр төлбөр, санхүүгийн чадавхтай холбоотой мэдээлэл;
- хүсэлт гаргасан, санал хүлээн авсан болон сонголт хийсэн түүх.
3.3. Барьцаа хөрөнгийн мэдээлэл
- барьцааны төрөл;
- өмчлөл, эзэмшил болон бүртгэлийн мэдээлэл;
- байршил болон хөрөнгийн үндсэн үзүүлэлт;
- урьдчилсан үнэлгээтэй холбоотой мэдээлэл;
- хэрэглэгчийн сонгон оруулсан зураг, баримт бичиг.
3.4. ББСБ-аас ирэх мэдээлэл
- урьдчилсан санал;
- саналын хүү, хугацаа, шимтгэл болон бусад нөхцөл;
- хүсэлтийн төлөв;
- хэрэглэгчийн сонголт;
- зээлийн эцсийн шийдвэр болон бодитоор олгосон зээлийн үндсэн дүн, огнооны мэдээлэл.
3.5. Техник болон ашиглалтын мэдээлэл
- IP хаяг;
- төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем;
- аппликэйшний хувилбар;
- хэрэглэгчийн болон төхөөрөмжийн техникийн таних дугаар;
- нэвтрэлт, аюулгүй байдал, үйлдлийн бүртгэл;
- алдаа, гацалт, гүйцэтгэлийн мэдээлэл;
- push notification token;
- аппликэйшний ашиглалтын статистик.
3.6. Төлбөрийн мэдээлэл
Төлбөртэй үйлчилгээ ашигласан тохиолдолд Mango MN нь төлбөрийн дүн, огноо, гүйлгээний дугаар болон төлөвийг хүлээн авч болно.
Карт болон банкны дансны бүрэн нууц мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системд шууд оруулдаг бол Mango MN уг мэдээллийг хүлээн авахгүй, хадгалахгүй.
3.7. Зөвшөөрөл болон харилцааны бүртгэл
- зөвшөөрөл өгсөн болон цуцалсан огноо, цаг;
- зөвшөөрлийн хувилбар;
- мэдээлэл хүлээн авагч;
- дамжуулсан мэдээллийн жагсаалт;
- хэрэглэгчийн санал, хүсэлт, гомдол болон тусламжийн харилцаа;
- маркетингийн сонголт.
4. Мэдээллийг хаанаас авах
Бид мэдээллийг дараах эх үүсвэрээс авч болно:
- хэрэглэгч өөрөө;
- хэрэглэгчийн төхөөрөмж болон аппликэйшний үйлдлийн бүртгэл;
- хэрэглэгчийн зөвшөөрсөн ДАН танилт, ХУР болон эрх бүхий мэдээллийн сан;
- хамтрагч болон хэрэглэгчийн сонгосон ББСБ;
- төлбөр, мессеж, хостинг, аюулгүй байдал болон техникийн үйлчилгээ үзүүлэгч.
Мэдээллийн эх үүсвэр, авах мэдээллийн төрөл, зорилгыг мэдээлэл авахын өмнө хэрэглэгчид тодорхой танилцуулна.
5. Мэдээллийг ашиглах зорилго
Mango MN нь мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, таньж баталгаажуулах;
- зээлийн хүсэлт хүлээн авах болон бүрдлийг шалгах;
- хүсэлтийг хамтрагч ББСБ-ын бүтээгдэхүүний шалгууртай урьдчилан тохируулах;
- урьдчилсан саналуудыг хэрэглэгчид харуулах, харьцуулах;
- хэрэглэгчийн сонгосон ББСБ-тай холбох;
- тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг сонгосон ББСБ-д дамжуулах;
- хүсэлтийн явц болон үйлчилгээний мэдэгдэл хүргүүлэх;
- хэрэглэгчийн тусламж, санал, гомдлыг шийдвэрлэх;
- төлбөртэй үйлчилгээний төлбөрийг баталгаажуулах;
- залилан, хууль бус ашиглалт болон аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх;
- аудит, тайлан, маргаан болон хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх;
- үйлчилгээний ажиллагааг шинжлэх, алдаа засах, сайжруулах;
- тусдаа зөвшөөрөл авсан тохиолдолд маркетингийн мэдээлэл хүргүүлэх.
Mango MN нь хувийн болон санхүүгийн мэдээллийг худалдахгүй.
6. Зөвшөөрөл
Mango MN нь хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчээс мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах болон дамжуулах зөвшөөрлийг ойлгомжтой, тодорхой байдлаар авна.
Дараах зөвшөөрлүүдийг тусад нь авна:
- зээлийн хүсэлт хүлээн авч, урьдчилсан санал харьцуулах зөвшөөрөл;
- мэдээллийг хэрэглэгчийн сонгосон ББСБ-д дамжуулах зөвшөөрөл;
- маркетингийн мэдээлэл хүлээн авах зөвшөөрөл;
- шаардлагатай тохиолдолд төхөөрөмжийн permission ашиглах зөвшөөрөл.
Урьдчилсан санал сонгосон үйлдлийг дангаар нь хувийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл гэж үзэхгүй.
Мэдээлэл дамжуулахын өмнө хүлээн авагч ББСБ-ын нэр, зорилго, дамжуулах мэдээллийн жагсаалт, ашиглах хугацаа болон зөвшөөрөл цуцлах аргыг харуулж, хэрэглэгчээс тусдаа идэвхтэй цахим зөвшөөрөл авна.
Хэрэглэгч зөвшөөрөл өгөхөөс татгалзах, өмнө өгсөн зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд тухайн мэдээлэл шаарддаг үйлчилгээ үргэлжлэх боломжгүй байж болно.
7. Мэдээлэл дамжуулах болон хуваалцах
7.1. Хамтрагч ББСБ
Урьдчилсан санал авах шатанд Mango MN нь хэрэглэгчийн зөвшөөрлийн хүрээнд зээлийн хүсэлт болон барьцааны зайлшгүй шаардлагатай, хязгаарлагдмал мэдээллийг хамтрагч ББСБ-д хүргэж болно.
Хэрэглэгч ББСБ сонгож, тусгай зөвшөөрөл өгсний дараа зөвшөөрөлд тодорхой нэрлэсэн мэдээллийг зөвхөн сонгосон ББСБ-д аюулгүй сувгаар дамжуулна.
7.2. Үйлчилгээ үзүүлэгчид
Үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хэмжээнд дараах төрлийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл боловсруулж болно:
- үүлэн болон хостинг үйлчилгээ;
- SMS/OTP болон push notification;
- алдааны бүртгэл, аналитик;
- төлбөрийн үйлчилгээ;
- хэрэглэгчийн тусламжийн систем;
- аюулгүй байдал, залилангаас сэргийлэх үйлчилгээ.
Эдгээр этгээд нь мэдээллийг зөвхөн тохиролцсон зорилгоор боловсруулж, зохих хамгаалалт хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
7.3. Эрх бүхий байгууллага
Хууль, шүүхийн шийдвэр эсхүл эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагын дагуу мэдээллийг холбогдох байгууллагад гаргаж өгч болно.
8. ДАН, ХУР болон зээлийн мэдээлэл
Mango MN нь ДАН-г ашиглан хэрэглэгчийг таньж баталгаажуулж болно. Mango MN нь хэрэглэгчийн ДАН нууц үг, ПИН код болон тоон гарын үсгийн хувийн түлхүүрийг хүлээн авахгүй, хадгалахгүй.
ХУР болон төрийн бусад мэдээллийн сангаас мэдээлэл авах бол зөвхөн эрх бүхий гэрээ, батлагдсан үйлчилгээний хүрээ болон хэрэглэгчийн тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр авна. Авах мэдээллийн жагсаалт, эх үүсвэр болон зорилгыг зөвшөөрөл өгөх дэлгэцэд харуулна.
Mango MN нь зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагааг өөрөө авах, хадгалах, ББСБ-д дамжуулахгүй. Сонгосон ББСБ нь шаардлагатай бол хэрэглэгчээс тусдаа зөвшөөрөл авч, өөрийн хууль ёсны эрхийн хүрээнд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчээс уг мэдээллийг шууд авна.
9. Автомат тохируулга
Mango MN нь хэрэглэгчийн хүсэлт болон ББСБ-ын бүтээгдэхүүний шалгуурыг автоматаар харьцуулж, боломжит бүтээгдэхүүн эсхүл урьдчилсан саналыг харуулж болно.
Энэ тохируулга нь зээл олгох эцсийн шийдвэр биш. Mango MN нь зээлийг автоматаар батлах, татгалзах шийдвэр гаргахгүй. Эцсийн шийдвэрийг сонгосон ББСБ гаргана.
Хэрэглэгч автомат боловсруулалтын үр дүнтэй холбоотой тайлбар авах, мэдээллээ засуулах болон дахин шалгуулах хүсэлт гаргаж болно.
10. Маркетинг, аналитик болон төхөөрөмжийн зөвшөөрөл
Mango MN нь маркетингийн мэдээллийг зөвхөн тусдаа зөвшөөрөл өгсөн хэрэглэгчид илгээнэ. Хэрэглэгч аппликэйшний тохиргоо эсхүл маркетингийн мэдээлэл дэх цуцлах холбоосоор зөвшөөрлөө цуцалж болно.
Зээлийн хүсэлт, орлого, өр төлбөр болон барьцааны мэдээллийг хувийн зар сурталчилгаа үзүүлэх зорилгоор ашиглахгүй.
Камер, зураг, мэдэгдэл болон байршлын permission-ийг зөвхөн холбогдох функцийг хэрэглэгч сонгож ашиглах үед хүснэ. Хэрэглэгч төхөөрөмжийн тохиргооноос permission-ээ цуцалж болно.
11. Гадаад улс руу мэдээлэл дамжуулах
Мэдээллийг гадаад улсад байрлах сервер болон үйлчилгээ үзүүлэгчээр боловсруулах шаардлагатай бол хүлээн авагчийн нэр, улс, дамжуулах мэдээлэл, зорилго болон хамгаалалтын нөхцөлийг хэрэглэгчид танилцуулж, хуульд шаардлагатай зөвшөөрлийг авна.
Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг холбогдох хуульд заасан зөвшөөрөлгүйгээр Монгол Улсаас гадагш дамжуулахгүй.
12. Мэдээллийн аюулгүй байдал
Mango MN нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хамгаалах зорилгоор дараах техник болон зохион байгуулалтын арга хэмжээг бодитоор хэрэгжсэн хүрээнд ашиглана:
- HTTPS болон дамжуулалтын шифрлэлт;
- хадгалалтын үеийн хамгаалалт;
- эрхийн түвшинд суурилсан хандалтын хяналт;
- ажилтны хандалтын хязгаарлалт;
- нэвтрэлт болон үйлдлийн бүртгэл;
- нөөцлөлт, хяналт болон халдлагын хамгаалалт;
- мэдээлэл боловсруулагчийн аюулгүй байдлын шалгалт;
- мэдээллийн зөрчилд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө.
Ямар ч систем туйлын аюулгүй байх боломжгүй боловч Mango MN нь эрсдэлийн түвшинд тохирсон хамгаалалтын арга хэмжээ авна. Мэдээллийн зөрчил хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрсдэл учруулахаар бол хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.
13. Мэдээлэл хадгалах хугацаа
Мэдээллийг зорилго биелэх, хэрэглэгчийн зөвшөөрөл хүчинтэй байх болон хууль, гэрээ, аудит, татвар, маргаан шийдвэрлэх шаардлага үргэлжлэх хугацаанд хадгална.
Хадгалах зорилго болон хууль ёсны үндэслэл дууссан мэдээллийг устгах эсхүл хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгоно.
14. Данс болон мэдээлэл устгах
Хэрэглэгч дараах сувгаар данс, мэдээллээ устгах хүсэлт гаргаж болно:
- Аппликэйшн: Тохиргоо → Бүртгэл → Бүртгэл устгах
- И-мэйл: info@ifinance.mn
Mango MN нь хүсэлт гаргагчийг таньж баталгаажуулсны дараа хүсэлтийг боломжит богино хугацаанд шийдвэрлэж, өөрийн хяналтад байгаа данс болон холбогдох мэдээллийг устгах буюу хүнийг тодорхойлох боломжгүй болгоно.
Хууль, татвар, залилангаас сэргийлэх, аюулгүй байдал, аудит болон маргаан шийдвэрлэх зорилгоор зайлшгүй хадгалах мэдээллийг холбогдох хугацаа дуусах хүртэл хязгаарлагдмал байдлаар хадгалж болно.
Сонгосон ББСБ-д өмнө нь хууль ёсоор дамжуулсан мэдээлэл нь тухайн ББСБ-ын нууцлалын бодлого болон хуульд заасан хадгалалтын үүрэгт хамаарна. Хэрэглэгч шаардлагатай тохиолдолд тухайн ББСБ-д тусад нь хүсэлт гаргана.
15. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч дараах эрхтэй:
- мэдээлэл өгөхөөс татгалзах;
- зөвшөөрлөө цуцлах;
- өөрийн мэдээллийг цуглуулсан, ашигласан, дамжуулсан эсэхийг мэдэх;
- мэдээлэл болон зөвшөөрлийн хуулбар авах;
- мэдээллээ засуулах, шинэчлэх;
- хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах;
- боловсруулалтыг зогсоох хүсэлт гаргах;
- автомат боловсруулалтын үр дүнтэй холбоотой тайлбар, дахин шалгалт хүсэх;
- маркетингийн мэдээллээс татгалзах;
- мэдээлэл боловсруулах ажиллагаатай холбоотой гомдол гаргах.
Хүсэлтийг info@ifinance.mn хаягаар эсхүл аппликэйшний тусламжийн хэсгээр гаргана. Mango MN нь хүсэлтийг шийдвэрлэхийн өмнө хэрэглэгчийн хэн болохыг баталгаажуулж болно.
Зөвшөөрөл цуцалсан нь цуцлахаас өмнө хууль ёсны дагуу хийгдсэн боловсруулалтыг хүчингүй болгохгүй.
16. Насанд хүрээгүй хэрэглэгч
Mango MN нь аппликэйшн болон хамтрагч ББСБ-ын бүтээгдэхүүний доод насны шаардлага болох 21 насанд хүрээгүй хэрэглэгчид зориулагдаагүй.
Насны шаардлага хангаагүй хүний мэдээлэл цуглуулсан нь тогтоогдвол мэдээллийг хуульд нийцүүлэн устгах арга хэмжээ авна.
17. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчилсэн огноо болон хувилбарыг нийтэлнэ. Мэдээлэл боловсруулах зорилго, мэдээллийн төрөл эсхүл хүлээн авагчид материаллаг өөрчлөлт орвол аппликэйшнээр мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд дахин зөвшөөрөл авна.
18. Холбоо барих
Нууцлал, мэдээлэл боловсруулах болон хэрэглэгчийн эрхтэй холбоотой хүсэлт, гомдлыг дараах хаягаар хүлээн авна:
Интеллижент Финанс ХХК
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, CEO Оффис, 303 тоот
И-мэйл: info@ifinance.mn
Утас: +976 7270 7007
Вебсайт: https://fintech.mn